0

Монгол Улсын Амьтны тухай хууль-ийн 9.2.8-д зааснаар жил бүрийн дөрөвдүгээр сарын 1-нээс зургаадугаар сарын 15-ныг хүртэлх хугацаанд загасны үржлийн үе тохиодог тул агнах, барихыг хориглодог.
Энэ хугацаанд загас агнах нь нөөц хомсдох, цаашлаад зарим төрөл зүйл устах эрсдэлийг нэмэгдүүлдэг байна. Нэг загаснаас олон мянган түрс гардаг ч авгалдай, жарамгай, жараахай болж бие гүйцэх хүртэлх явцад ихэнх нь үхэж хорогдож, маш бага хувь нь амьд үлддэг аж. Иймээс үржлийн үед агнуур хийснээр тухайн жилийн нөхөн үржилд сөргөөр нөлөөлдөг байна.
Мөн энэ үед эр загасны биеийн өнгө тодорч, толгой болон биед мөнгөлөг товгор үүсэх зэрэг өөрчлөлт ажиглагддаг онцлогтой.
Харин хориглосон хугацаанд загас агнасан, барьсан тохиолдолд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхээс гадна иргэнийг 300 нэгж, хуулийн этгээдийг 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох зохицуулалттай юм.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.