dobu.mndobu

Танилц: Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь

Танилц: Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь

2026 оны дөрөвдүгээр сард олгогдох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарийг албан ёсоор танилцууллаа.

Тодруулбал, 

Нийгмийн халамжийн тэтгэвэр 14, 27-нд

Асаргааны тэтгэмж 14, 27-нд

Амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж 14, 27-нд

Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд олгох дэмжлэг, хөнгөлөлт 14, 27-нд

Алдар цолтон, ахмад настанд олгох хөнгөлөлт, тусламж 14, 27-нд

Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ 27-нд

Хүүхдийн мөнгөн тэтгэмж 20-нд

Эцэг эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт олгох тэтгэмж 20-нд

Онцгой тохиолдлын мөнгөн тэтгэмж 14-нд

Хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээний мөнгө 14-нд

Насны хишиг 27-нд

Эхийн алдар одонгийн мөнгөн тусламжийг 27-нд тус тус олгоно.

Иргэдэд олгох эдгээр халамжийн үйлчилгээ нь тогтоосон хугацааны дагуу шат дараатайгаар хүргэгдэх бөгөөд холбогдох байгууллагууд бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

Иргэд та бүхэн өөрийн харьяалах байгууллагаас дэлгэрэнгүй мэдээллийг авч, олголтын товын дагуу үйлчлүүлэхийг анхааруулж байна.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.