dobu.mndobu

Оюутны аварга шалгаруулах үндэсний бөхийн барилдаан болно

Оюутны аварга шалгаруулах үндэсний бөхийн барилдаан болно

Оюутан залуусын дунд үндэсний бөхийн өв соёлыг түгээн дэлгэрүүлэх, барилдааны ур чадварыг дээшлүүлэх, цаашдын тамирчны карьер хөгжил, мэргэжлийн боловсрол эзэмших хүсэл эрмэлзлийг дэмжих зорилготой Оюутны улсын аварга шалгаруулах үндэсний бөхийн барилдаан зохион байгуулагдах гэж байна.

Тус барилдаан 2026 оны тавдугаар сарын 1-ний өдөр Монгол бөхийн өргөөнд болно. Харин бүртгэл 2026 оны дөрөвдүгээр сарын 27-ны өдрийг хүртэл үргэлжлэх юм.

Барилдаанд 18–25 насны их, дээд сургууль, коллежийн бакалавр болон магистрын түвшний (2.5-аас дээш голч дүнтэй) оюутнууд оролцох боломжтой. Нэг сургуулиас жин тус бүрт 4 хүртэлх бөх зодоглох эрхтэй.

Жингийн ангилал:

65 кг хүртэл

75 кг хүртэл

85 кг хүртэл

95 кг хүртэл

95 кг-аас дээш

Үнэмлэхүй жин

Мөн барилдааны үеэр уран гараа, дэвээ сайтай бөхчүүдийг тусгайлан шалгаруулж урамшуулах аж.

Энэхүү тэмцээн нь оюутан бөхчүүдийн ур чадварыг сорихоос гадна үндэсний бөхийн уламжлалыг залуу үед өвлүүлэн үлдээх, спортын боловсролыг дэмжих чухал ач холбогдолтой арга хэмжээ болох юм.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.