dobu.mndobu

"Хүүхдийн хичээлийн хоцрогдол арилгана” хэмээн иргэдээс 6.7 сая төгрөг залилжээ

"Хүүхдийн хичээлийн хоцрогдол арилгана” хэмээн иргэдээс 6.7 сая төгрөг залилжээ

“Хүүхдийн хичээлийн хоцрогдол арилгах нэг сарын хугацаатай сургалт өгнө” хэмээн иргэдийг залилсан гэх гомдол, мэдээлэл бүртгэгджээ. 

Гомдол, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад иргэн Б нь “Хүүхдийн хичээлийн хоцрогдол арилгах нэг сарын хугацаатай сургалт өгнө” гэх нэрийдлээр нэр бүхий иргэдээс нийт 6,754,000 төгрөг залилж хохирол учруулжээ.

Дээрх хэргийг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газар шалгаж, холбогдох ажиллагааг явуулж байгаа аж. 

Иймд иргэд эцэг эх, асран хамгаалагч та бүхэн аливаа сургалт, үйлчилгээний талаар мэдээлэл авахдаа тухайн этгээд, байгууллагын үйл ажиллагааг бодит эсэхийг сайтар нягталж, гэрээ, баримтгүйгээр төлбөр төлөхөөс татгалзаж, холбогдох баримт бичгийг нотариатаар баталгаажуулахыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.