0

НАСА -гийн "Артемис II" сансрын хөлгийн даалгаврыг биелүүлсэн дөрвөн сансрын нисгэгч эх дэлхийдээ аюулгүй буцаж ирлээ.
Гэртээ буцаж ирсэн сансрын нисгэгчдийг нисдэг тэргээр АНУ-ын Тэнгисийн цэргийн флотын USS John P. Mersa хөлөг онгоц руу тээвэрлэжээ. Видео бичлэгт НАСА-гийн захирал Жаред Вайзман сансрын нисгэгчид рүү ойртож, тэднийг тэврэн, буцаж ирсэнд нь баяр хүргэж байлаа. Энэ удаагийн даалгаварт оролцсон дөрвөн хүн нь командлагч Рийд Вайзман, Кристина Кох, Виктор Гловер, Жереми Хансен нар байв.
Тэд "Орион" сансрын хөлгөөр энэ сарын 1-нд Кеннедигийн сансрын төвөөс хөөргөснөөс хойш ойролцоогоор арав хоногийн дараа Сан Диегогийн ойролцоох Номхон далайд газардав. Буцах үйл явцын үеэр капсулын гадна плазм үүссэнээс болж харилцаа холбоо зургаан минут орчим тасарсан боловч дараа нь хэвийн байдалдаа орж, даалгавар төлөвлөсөн хэсэгт газардсанаар өндөрлөв.
Энэхүү эргэн ирэлтээр хүн төрөлхтөн Аполлон 17 хөлгийн нислэгээс хойш 50 орчим жилийн хугацаанд анх удаа сарыг дахин судлах дээд амжилт тогтоолоо.
Сансрын нисгэгчид хөлгийн тавцан дээр эрүүл мэндийн үзлэгт хамрагдаж байгаа бөгөөд ойролцоогоор 550 багийн гишүүн тэднийг угтан авсан гэж мэдээлж байна.
НАСА энэхүү даалгаврын ач холбогдлыг өндрөөр үнэлсэн. НАСА-гийн дэд захирал Амит Кшатрия “Бид сарны гадаргуу руу хүрэх замд мэдэгдэхүйц ахиц дэвшил гаргасан” гэж мэдэгдээд “Сар руу хүрэх зам одоо нээлттэй боллоо” гэж нэмж хэлэв.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.