0

БНХАУ-ын Шанхай хотноо зохион байгуулсан Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагын шатрын багийн аварга шалгаруулах өндөр зэрэглэлийн олон улсын тэмцээнээс Монгол Улсын шигшээ баг хүрэл медаль хүртлээ.
Энэхүү тэмцээнийг найм дахь удаагаа зохион байгуулж байгаа бөгөөд ОХУ, БНХАУ, Казахстан зэрэг улсын дэлхийн шилдэг шатарчид оролцдогоороо онцлогтой. Энэ удаагийн тэмцээнд 12 орны 13 баг урилгаар оролцсон байна.
Монгол Улсын шигшээ багийн бүрэлдэхүүнд их мастер С.Билгүүн, гавьяат тамирчин, их мастер Б.Мөнгөнтуул, ФИДЕ мастер Э.Баасансүрэн нар багтаж хүрэл медаль хүртэн алтан соёмбот далбаагаа Шанхайд мандууллаа.

Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.