dobu.mndobu

Морьт харвааны 18 морь хулгайлсан хэргийг шүүхэд шилжүүллээ

Морьт харвааны 18 морь хулгайлсан хэргийг шүүхэд шилжүүллээ

Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг, Жаргалантын аманд бэлчээрт байсан Монгол Үндэсний морьт харвааны 18 хурдан морийг бүлэглэн хулгайлсан хэрэгт нэр бүхий 6 хүнд яллах дүгнэлт үйлджээ.

Тодруулбал, Э.Э нар нь 2025 оны зургаадугаар сарын 6-наас 7-нд шилжих шөнө уг морьдыг тууж авч яван, улмаар мах нядлах газарт худалдан борлуулж, мөнгө угаасан хэрэгт холбогдсон байна.

Уг хэрэгт Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 (олон тооны мал бүлэглэж хулгайлах), мөн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (мөнгө угаах)-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлжээ.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.