dobu.mndobu

Усанд осолдсон нэгнээ аврахаар ороод, нэг гэр бүлийн таван хүн живжээ

0

НийтлэлчАдмин

Огноо2024-07-16

Усанд осолдсон нэгнээ аврахаар ороод, нэг гэр бүлийн таван хүн живжээ

Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын 3 дугаар багийн “Шар нохойт” гэдэг газар “Ногоон” нуурын эрэг дээр зургаан хүн амарч байснаас тав нь усанд живжээ. Энэ талаарх дуудлагыг долдугаар сарын 14-ний 17:55 цагт Онцгой байдлын байгууллага хүлээн авсан байна.

Улмаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 150 км замыг туулан, 22:50 цагт очиход тус аймгийн гэр бүлийн зургаан хүн “Ногоон” нуурын эрэгт амарч байснаас иргэн Б нь нуурын усанд сэлж байгаад живэхэд хамт байсан дөрвөн хүн нь аврахаар ороод живсэн байжээ.

Аврагчид уснаас эрэн хайх ажиллагаа зохион байгуулж, мөн өдрийн 22:55 цагт иргэн А (43 настай, эмэгтэй), Б (30 настай, эрэгтэй) нарын цогцсыг, долдугаар сарын 15-ны өдрийн 05:56 цагт иргэн А (36 настай, эмэгтэй), 06:02 цагт иргэн А (21 настай, эрэгтэй), 14:25 цагт А (43 настай, эрэгтэй) нарын цогцсыг тус тус олж гарган, тус сум дахь Цагдаагийн хэсэгт шилжүүлэн өгсөн байна. 

Х.ТҮШИГ

Хуваалцах:

|
Улаанбурхан өвчний 220 тохиолдол батлагджээ

Улаанбурхан өвчний 220 тохиолдол батлагджээ

6 цагийн өмнө

Сэтгүүлч Н.Уянга

ТАНИЛЦ: Өнөөдөр ЦАХИЛГААН ХЯЗГААРЛАХ байршлууд

ТАНИЛЦ: Өнөөдөр ЦАХИЛГААН ХЯЗГААРЛАХ байршлууд

7 цагийн өмнө

Сэтгүүлч Б.Хонгорзул

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.