dobu.mndobu

Японы Хонсю арлын эрэг орчмоор 7.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо

0

НийтлэлчAdmin

Огноо2026-04-20

Японы Хонсю арлын эрэг орчмоор 7.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо

Өнөөдөр (Улаанбаатарын цагаар)15:53 цагийн орчимд Японы зүүн хойд хэсэгт орших Аомори мужийн эрэг орчмоор 7.4 магнитудын хүчтэй, 10 км цар хүрээг хамрах газар хөдлөлт болжээ.

Японы Цаг уурын агентлагаас энэхүү газар хөдлөлтийн улмаас Аомори мужид 5.0 магнитудын чичирхийлэл ажиглагдсан гэж мэдэгдэв.

5.0 магнитудын чичирхийлэл нь ихэнх хүмүүс айдас мэдэрч, алхахад хэцүү тэнцвэргүй болж, бэхлэгдээгүй тавилга эд зүйлс унах магадлалтай хүчтэй чичирхийллийн эрчим аж.

Тус агентлаг Аомори муж, хөрш зэргэлдээх Ивате муж, Номхон далайн Хоккайдогийн эргийн зарим хэсэгт хамгийн дээд тал нь 3 метр цунамигийн давлагаа ирж буй сэрэмжлүүлэг гаргажээ.

Японы NHK телевиз 16:25 цагийн байдлаар Японы зүүн эрэг орчмоор цунами ажиглагдсан гэж мэдээлжээ.
 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.