dobu.mndobu

Халиун бугыг хууль бусаар агнасан хэрэг бүртгэгдлээ

Халиун бугыг хууль бусаар агнасан хэрэг бүртгэгдлээ

Сэлэнгэ аймгийн Шаамар сумын нутаг дэвсгэрт орших Устай Шаамар, Хадан хошуу, Тужийн нарсны байгалийн цогцолборт газРын бүсээс ховор амьтны жагсаалтад багтсан 2 тооны халиун буга хууль бусаар агнагдсан талаарх гомдол, мэдээлэл Цагдаагийн байгууллагад бүртгэгдэн, холбогдох шалгалтын ажиллагааг явуулж байна.

Халиун буга нь Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар батлагдсан ховор амьтдын жагсаалтад багтдаг бөгөөд уг амьтныг агнах, тээвэрлэх, худалдах үйл ажиллагааг хуулиар хатуу хориглосон байдаг.

Мөн Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль-ийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь хэсэг, түүнчлэн Хууль зүй, дотоод хэргийн сайд, Сангийн сайдын 2017 оны А/297, 360 дугаар хамтарсан тушаалын дагуу иргэдээс гэмт хэрэг, зөрчлийн талаарх мэдээллийг төлбөртэй авах зохицуулалт үйлчилж байна.

Иймд иргэдийг байгаль орчны эсрэг гэмт хэргийн талаарх аливаа мэдээллийг цагдаагийн байгууллагын 102 болон 70191070 дугаарын утсанд мэдэгдэж, хамтран ажиллахыг уриаллаа.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.