dobu.mndobu

Хогны машинд ачиж явсан махыг устгалд оруулжээ

Хогны машинд ачиж явсан махыг устгалд оруулжээ

Орхон аймгийн Мал эмнэлгийн газраас олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн мэдээллийн мөрөөр хяналт шалгалт явуулж, хог тээврийн зориулалтын машинаар мах тээвэрлэсэн иргэнийг илрүүлэн холбогдох арга хэмжээг авчээ.

Тодруулбал, аймгийн Цагдаагийн газартай хамтран төлөвлөгөөт бус хяналт шалгалт зохион байгуулсан байна.

Шалгалтын явцад тус тээврийн хэрэгслээр зөөвөрлөсөн мах нь хүнсний аюулгүй байдлын шаардлага хангаагүй, хадгалалтын нөхцөл алдагдсан, гадны бохирдолд өртсөн нь тогтоогджээ.

Иймд уг махыг хүнсэнд хэрэглэх боломжгүй гэж үзэн холбогдох журмын дагуу зориулалтын цэгт устгалд оруулсан байна.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.