0

2026 оны дөрөвдүгээр сарын 26-ны өдөр Ховд аймгийн нутаг дэвсгэрт гурван удаагийн давтамжтай газар хөдлөлт бүртгэгдлээ.
Тодруулбал, Зэрэг сумын төвөөс зүүн урд зүгт 26 км зайд 5.5 магнитуд, Мөст сумын төвөөс зүүн хойд зүгт 28 км зайд 4.2 магнитуд, Дарви сумын төвөөс баруун хойд зүгт 40 км зайд 3.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна.
Газар хөдлөлтийн чичирхийлэл Алтай, Булган, Дарви, Дөргөн, Дуут, Жаргалант, Зэрэг, Манхан, Мөнххайрхан, Мөст, Үенч, Чандмань, Цэцэг, Ховд, Эрдэнэбүрэн зэрэг нийт 15 суманд мэдрэгдсэн талаар холбогдох байгууллагууд мэдээллээ.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.