dobu.mndobu

“Эхнэрийн урхи”-ийн уйланхай, гэнэн хонгор Мин Гон Ү буюу Ли Жэ Хванийн түүх

0

НийтлэлчAdmin

Огноо2026-05-02

“Эхнэрийн урхи”-ийн уйланхай, гэнэн хонгор Мин Гон Ү буюу Ли Жэ Хванийн түүх

“Эхнэрийн урхи”-ийн гэнэн хонгор Мин Гон Ү буюу Ли Жэ Хван нь Солонгосын жүжигчин, дуучин бөгөөд 1976 оны 12 сарын 26-нд Сөүл хотын Мапу дүүрэгт төржээ.

Тэрбээр Солонгосын Кёнхи их сургуулийг Цөмийн инженер мэргэжлээр суралцаж байсан ч төгсөөгүй. 1999 онд "KAIST" цувралд анхны дүрээ бүтээж жүжигчний карьераа эхлүүлсэн. Эхэндээ сайхан залуу, сэтгэлтэй,халуухан плейбой маягийн дүрүүдийг их тоглож байжээ. 

Түүний хамгийн том амжилт бол 2008 оны "Эхнэрийн урхи" (Temptation of Wife / 아내의 유혹) драма дахь Мин Гон Ү-ийн дүр юм. Энэ драма Солонгос төдийгүй бусад оронд маш их үзэгчтэй байсан том хит драма юм. Тиймдээ ч манай улсад дахин үзэгчдийн хүртээл болж, нэг хэсэг энэ киногоор амьсгаллаа.

“Эхнэрийн урхи” драмагаас гадна түүний амжилт гаргасан цувралууд нь 2020 онд Mom Has an Affair-т Кан Сок Жүний дүрд, 2017 онд Backflow-т Кан Дон Биний дүрд, 2015 онд Eve's Love, 2013 онд Hold My Hand, 2009 онд The Queen Returns  гэх мэт олон цувралд тоглосон юм. Тэрбээр уран бүтээлээсээ хэсэг завсарлага авч байгаад 2025 онд The First Man цувралаар эргэн ирсэн. 

Тэрбээр маш сайн дуучин бөгөөд 2009 онд Япон хэл дээр "Nemuri hime" цомог гаргасан.

Сүүлийн үед жүжигчний ажлаасаа гадна махны ресторан ажиллуулж байгаа энэ түүний бяцхан бизнес юм. 2024 онд Инчоны Чонра-д “Чонтан” нэртэй махны ресторан нээсэн. Зочид нь “Мах шинэхэн, хоол амттай, үйлчилгээ сайн, Ли Жэ Хван өөрөө ирж мах шараад үйлчилдэг” гэж магтдаг. Тэрбээр шүтэн бишрэгчидтэйгээ шууд харьцдаг энгийн хүн.

Өнгөрсөн 2025 онд жүжигчин Жан Со Хи буюу  “Эхнэрийн урхи”-ийн Үн Жэ-тэй 15 жилийн дараа дахин уулзсан “Variety” шоунд оролцсон. Уг шоуны турш романтик байдал үзүүлж, Үн Жэ-ийн арьсанд хүрэх, ялдам инээмсэглэх зэрэг  ойр дотно байдал үзүүлсэн нь үзэгчид энэ хоёр "Жинхэнэ болзоод байна уу?" гэж шуугиан тарьсан. Гэхдээ шоу дууссаны дараа албан ёсны баталгаа гараагүй, зүгээр л нэвтрүүлгийн контент хэвээр үлдсэн. 

Фэнүүд нь түүнийг гоё царайлаг, байгалийн жүжигчин авьяастай, сэтгэл татам инээмсэглэлтэй гэх зэргээр магтдаг. Бүсгүйчүүд түүнийг маш ихээр сонирхдог ч тэрбээр хувийн амьдрал, нууцаа сайн хадгалдаг жүжигчдийн нэг юм.

Тэр ботид амьдрал дээрээ маш их шоглоомтой, хөгжилтэй, уур амьсгалыг сайжруулагч гэж хамт ажилладаг жүжигчид, багийнхан нь түүнийг дүгнэдэг. 

2019 онд өгсөн ярилцлагадаа “Би ганцаараа байхтайгаа дасаж, гэрээсээ гарах нь багассан. Гэрлэлтийн тухай бодохоосоо илүү тав тухтай байх дуртай” гэж өгүүлж байсан. 

Бүсгүйчүүдээ түүний INSTAGRAM хаягийг нь орууллаа https://www.instagram.com/lee_jaehwang7/

 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.