dobu.mndobu

Увс аймгийн Завхан сумын нутагт өнөөдөр 4.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ

Увс аймгийн Завхан сумын нутагт өнөөдөр 4.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ

Увс аймгийн Завхан сумын нутагт өнөөдөр /2026.05.04/ 07:30:38 цагт 4.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. 

Аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус аймгийн Засаг даргын Тамгын газрын даргаас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй.

Харин Хяргас сумын Засаг даргын орлогчоос тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл бага зэрэг мэдэгдсэн хохирол учраагүй гэж мэдээлсэн байна.

Газар хөдлөлтийн төвөөс ойр орших аймаг, сумд:

Увс аймгийн Цагаанхайрхан сумын төвөөс баруун урд зүгт 50км

Увс аймгийн Завхан сумын төвөөс зүүн хойд зүгт 55км

Увс аймгийн Хяргас сумын төвөөс урд зүгт 58км

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.