dobu.mndobu

Олон улсад эрэн сурвалжлагдаж байсан иргэн М-г БНХАУ-аас шилжүүлэн авчирчээ

0

НийтлэлчАдмин

Огноо2024-08-15

Олон улсад эрэн сурвалжлагдаж байсан иргэн М-г БНХАУ-аас шилжүүлэн авчирчээ

Цагдаагийн ерөнхий газраас Олон Улсын Эрүүгийн цагдаагийн байгууллага-Интерполын “Улаан булант” зар мэдээгээр олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан Монгол Улсын иргэн М-г Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас шилжүүлэн авчирсан байна.

Уг этгээд 2019 онд бусдыг залилан мэхэлж, онц их хэмжээний хохирол учруулсан хэрэгт шалгагдаж байгаад, 2023 онд гадаад улсад оргон зайлжээ.

Түүнийг Тайландын Хаант Улсаар дамжин, БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хөх хотод байх үед нь тус улсын Нийгмийг аюулаас хамгаалах яам болон Интерполын Үндэсний төв товчоотой хамтран ажилласны үр дүнд энэ оны наймдугаар сарын 8-ны өдөр саатуулан баривчилсан байна.

Дээрх этгээдийг Монгол Улсад шилжүүлэн авчрах ажиллагааг энэ оны наймдугаар сарын 14-ний өдөр ХЗДХЯ, ГХЯ, УЕПГ, ЦЕГ-ын Интерполын Үндэсний төв товчоо, ЭЦГ хамтран зохион байгуулжээ.

Э.ЭГШИГЛЭН

Хуваалцах:

|
Улаанбурхан өвчний 220 тохиолдол батлагджээ

Улаанбурхан өвчний 220 тохиолдол батлагджээ

6 цагийн өмнө

Сэтгүүлч Н.Уянга

ТАНИЛЦ: Өнөөдөр ЦАХИЛГААН ХЯЗГААРЛАХ байршлууд

ТАНИЛЦ: Өнөөдөр ЦАХИЛГААН ХЯЗГААРЛАХ байршлууд

7 цагийн өмнө

Сэтгүүлч Б.Хонгорзул

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.