dobu.mndobu

Шри Ланкад 15 настай охинд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр өндөр албан тушаалтай ламыг баривчилжээ

Шри Ланкад 15 настай охинд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр өндөр албан тушаалтай ламыг баривчилжээ

Шри Ланка улсын хамгийн өндөр албан тушаалтай буддын шашны лам нарын нэг болох Хүндэт Паллегама Хемаратхана Терог 15 настай охинд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэрэгт сэжиглэн баривчилж, цагдан хорих ангид шилжүүлжээ.

Тэрбээр буддын шашны дотор өндөр хүндэтгэлтэй албан тушаал болох “найман ариун газрын тэргүүн хамба лам” бөгөөд шашны нөлөө бүхий удирдагчдын нэгт тооцогддог байна.

Хэргийг Шри Ланкийн Хүүхэд хамгааллын газраас гаргасан гомдлын дагуу шалгаж эхэлсэн бөгөөд өмнө нь цагдаагийн байгууллага сэжигтнийг баривчлаагүй гэж шүүмжилж байжээ.

Паллегама Хемаратхана нь одоогоор өөрийгөө хамгаалах тайлбар хийгээгүй бөгөөд 5-р сарын 12-нд шүүх хуралд оролцохоор болсон байна.

Мөн хэрэгтэй холбоотойгоор хохирогчийн ээжийг хүчирхийлэлд оролцсон, өдөөн хатгасан хэргээр баривчилж, цагдан хорьжээ. 

Баривчилгааны үед Коломбо хотын хувийн эмнэлэгт эмчилгээ хийлгэж байсан бөгөөд шүүхээс түүнийг шоронгийн эмнэлэгт шилжүүлэх шийдвэр гаргажээ. Мөн түүнийг улсаас оргон зайлах оролдлого хийж магадгүй гэж үзэн цагаачлалын байгууллагад хяналт тавих үүрэг өгсөн байна.

Шри Ланкад буддын шашны өндөр албан тушаалтныг баривчлах нь ховор үзэгдэл бөгөөд ийм хүмүүс нь нийгэмд ихээхэн нэр хүнд, улс төрийн нөлөөтэй байдаг ажээ.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.