dobu.mndobu

Путин өнөө орой Бээжинд газардана

0

НийтлэлчAdmin

Огноо2026-05-19

Путин өнөө орой Бээжинд газардана

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өнөөдөр (2026.05.19) орой Бээжинд ирнэ. Ши Жиньпинтэй 2 өдрийн (19-20) албан ёсны айлчлал хийнэ. 

АНУ-ын ерөнхийлөгч Трамп Бээжинд айлчилснаас хэдхэн хоногийн дараа болж байгаа нь Хятадын "тэнцвэржүүлэлт"-ийг харуулж байна гэж шинжээчид үзэж байна.

Энэ жил 2001 оны Орос-Хятадын "Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээ"-ний 25 жилиойн ой тохиож байна.

Яриа, хэлэлцээрийн хувьд эрчим хүч (Power of Siberia 2 хийн хоолой), худалдаа, технологийн хамтын ажиллагаа, батлан хамгаалах, олон улсын асуудлууд (BRICS гэх мэт) багтах аж. Мөн хоёр улсын хооронд 30-40 орчим гэрээ байгуулахаар төлөвлөж байгаа ба өнгөрсөн 2024 онд 244 тэрбум ам.долларт хүрсэн амжилттай, ихэнх нь рубль, юань-ээр тооцоо хийсэн.

Путин Хятадын иргэдэд видео мэндчилгээ илгээж, харилцаа "өндөр түвшинд" байгааг онцолсон. Айлчлалын хөтөлбөр нэлээд баялаг гэж Кремль мэдэгдээд байна.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.