dobu.mndobu

Увсын зүүн, Баян-Өлгий, Завхан, Хөвсгөлийн нутгаар нойтон цас орно

Увсын зүүн, Баян-Өлгий, Завхан, Хөвсгөлийн нутгаар нойтон цас орно

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: 25-ны өдөр Увсын зүүн, Баян-Өлгий, Завхан, Хөвсгөлийн нутгаар нойтон цас, цас орж, даваа гүвээ хаагдаж, Алтайн салбар уулсаар салхи шуургатай байхыг анхааруулж байна.

2026 оны 05-р сарын 24-ний 20 цагаас 05-р сарын 25-ны 20 цаг хүртэлхцаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Нутгийн баруун хагаст үүлшинэ. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, нойтон цас, цас орно.

Салхи: Ихэнх нутгаар баруунаас секундэд 6-11 метр, өдөртөө Алтайн салбар уулсаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Заг, Байдраг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 0…-5 градус хүйтэн, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +10…+15 градус, говийн бүс нутгийн хойд хэсэг, Хараа, Туул, Хэрлэн голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар +6…+11 градус, бусад нутгаар +1…+6 градус дулаан, өдөртөө нутгийн баруун хагаст хүйтэрч, Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр +4…+9 градус, Их нууруудын хотгор, Идэр голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор +9…+14 градус Орхон Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгаар +23…+28 градус, Хэнтийн уулархаг Хангайн нурууны өвөр бэл, Ерөө,Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндий, Дорнод Дарьгангын тал нутгаар +19…+24 градус, бусад нутгаар +14…+19 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө +3…+5 градус, өдөртөө дулаарч +21…+23 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 0…-2 градус хүйтэн, өдөртөө дулаарч +19…+21 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө -2…-4 градус, өдөртөө дулаарч +19…+21 градус дулаан байна.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.