dobu.mndobu

41 настай Роналду дэлхийн аваргад дахин оролцоно

41 настай Роналду дэлхийн аваргад дахин оролцоно

Португалын шигшээ багийн ахлагч Cristiano Ronaldo 2026 оны ДАШТ-д оролцохоор болж, карьертаа зургаа дахь удаагаа дэлхийн аваргын тэмцээнд тоглох гэж байна. Тус тэмцээн 2026 оны 6-р сарын 11-нээс 7-р сарын 19-ний хооронд болно.

Өдгөө 41 настай Роналду 2006 онд анхны ДАШТ-дээ оролцож байсан бөгөөд үүнээс хойш дэлхийн аваргын бүх тэмцээнд тоглосон юм. Тэрбээр олон улсын хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн олон гоол оруулсан тоглогч бөгөөд Португалын шигшээ багийн гол найдвар хэвээр байна.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.