dobu.mndobu

Сонгинохайрхан дүүрэгт гарцгүй газраар зам хөндлөн гарч байсан 10 настай хүүхэд автомашинд мөргүүлж гэмтжээ

Сонгинохайрхан дүүрэгт гарцгүй газраар зам хөндлөн гарч байсан 10 настай хүүхэд автомашинд мөргүүлж гэмтжээ

Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт энэ сарын 8-ны өдөр “автомашинд хүүхэд мөргүүлсэн” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна.

Шалгалтын явцад “Делика” маркийн тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөнд оролцож явахдаа явган хүний гарцгүй хэсгээр зам хөндлөн гарч байсан 10 настай хүүхдийг мөргөж, гэмтээсэн нь тогтоогджээ.

Уг хэрэгт Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтэс шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.5-д зааснаар 10 хүртэлх насны хүүхдийг замын хөдөлгөөнд оролцуулах үед эцэг, эх болон асран хамгаалагч нь хүүхдийг өөрөөсөө салгахгүй, хөтлөх, тэврэх, үүрэх, хүүхдийн тэрэг түрэх зэрэг байдлаар байнга хараа хяналттай байлгах шаардлагатай байдаг.

Цагдаагийн байгууллагаас эцэг, эх, асран хамгаалагчдад бага насны хүүхдэд тавих хяналтаа сайжруулж, замын хөдөлгөөнд оролцуулахдаа заавал хамт байж, аюулгүй байдлыг нь хангахыг анхаарууллаа.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.