0

Дорнод аймгийн ИТХ, ЗДТГ-аас Хэрлэн сумын 9 дүгээр багийн 12 байрны хананд Монгол улсын хошой баатар, маршал Х.Чойбалсангийн хөргийг өөрийн санаачлагаар зурсан аялагч Э.Анхбаярт талархал илэрхийлж, Х.Чойбалсангийн мэндэлсний 130 жилийн ойн медаль гардууллаа.
Төслийг санаачлагч Э.Анхбаяр өөрийн сэтгэгдэлээ хуваалцжээ.
Тэрбээр "Энэхүү бүтээл нь зөвхөн нэг зураг бус, харин Чойбалсан хотын нэрийг мөнхөлсөн түүхэн хүний дурсгалыг хойч үедээ өвлүүлэн үлдээх, хотын өнгө үзэмжийг сайжруулах, аялал жуулчлалын шинэ үзэмжит цэг бий болгох зорилготой юм. Нийт төслийн төсөв 23,000,000 төгрөг бөгөөд энэхүү ажлыг эхлүүлж дуусгахын тулд олон газраар явсан боловч төсөвөө бүрдүүлж чадаагүй ээ. Тэгээд ярьж төлөвлөсөн ажлаа хугацаанд нь эхлүүлж дуусгахын тулд би өөрийн боломжоороо хөрөнгө гаргаж, үлдсэн хэсгийг автомашинаа банк бусад тавьж байгаад эхлүүлсэн" гэжээ.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.