dobu.mndobu

Онцгой байдлын сургуулийг 87 сонсогч суралцан төгслөө

Онцгой байдлын сургуулийг 87 сонсогч суралцан төгслөө

Дотоод хэргийн их сургуулийн 2023-2024 оны хичээлийн жилийн "Төгсөлтийн баяр”-ын ёслол хүндэтгэлийн арга хэмжээ өнөөдөр боллоо.

Тус сургуулийн Онцгой байдлын сургуулийн бакалавр, эчнээ ангийг энэ жил 87 суралцагч төгссөн юм.

Ёслолын үеэр төгсөгчдөд “Сургууль төгсгөж, боловсролын зэрэг эзэмшүүлэх тухай” ДХИС-ийн захирлуудын тушаал, “Цэргийн цол олгох тухай” Зэвсэгт хүчний Жанжин штаб, төрийн цэргийн байгууллагууд, Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа агентлагуудын даргын тушаалыг уншиж танилцуулж, цэргийн цол, мэргэжлийн диплом, энгэрийн тэмдгийг гардууллаа.

Тус арга хэмжээнд ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр оролцож, сургуулиа амжилттай төгссөн суралцагчдад баяр хүргэн, цаашдын ажил, амьдралд нь хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.