dobu.mndobu

Neymar тав дахь хүүхдээ хүлээж буйгаа зарлав

Neymar тав дахь хүүхдээ хүлээж буйгаа зарлав

Бразилийн хөлбөмбөгийн од Neymar болон түүний сүйт бүсгүй Bruna Biancardi нар дахин хүүхэдтэй болох гэж буйгаа олон нийтэд зарлажээ.

Хосууд баярт мэдээгээ цахим хуудсаараа дамжуулан хуваалцсан бөгөөд тэдний нийтэлсэн гэр бүлийн бичлэг богино хугацаанд сая сая хүний анхаарлыг татсан байна. Мөн тэд удахгүй төрөх хүүхэд нь охин болохыг нь мэдэгджээ.

Неймар “Би бүр галзуурах нь. Одооноос охидын хамтлаг байгуулна, тэд миний ‘Spice Girls’ болно” хэмээн хошигнон ярьжээ.

Удахгүй мэндлэх охин нь Неймарын тав дахь хүүхэд болох юм. Түүний анхны хүү Дави Лукка 2011 онд төрсөн бөгөөд ээж нь Каролина Дантас юм. Харин Бруна Бианкардитай хамтран 2023 онд Мавие, 2025 онд Мел охиноо өлгийдөн авчээ. Мөн 2024 онд загвар өмсөгч Аманда Кимберлитэй харилцаанаас төрсөн Хелена нэртэй охинтой.

Неймар, Бруна Бианкарди нарын харилцаа сүүлийн жилүүдэд хэд хэдэн удаа олны анхаарлын төвд орж байсан ч хосууд эргэн нийлж, гэр бүлээ хамтдаа өсгөн хүмүүжүүлэхээр шийдсэн юм.

Өдгөө 34 настай Неймар хөлбөмбөгийн замналынхаа зэрэгцээ аавын үүргийг амьдралынхаа хамгийн чухал зүйлсийн нэг хэмээн тодорхойлдог бөгөөд удахгүй тав дахь хүүхдээ өлгийдөн авах гэж байна.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.