0

ICE Futures бирж дээр наймдугаар сарын нийлүүлэлтийн Brent маркийн газрын тосны үнэ 4.33%-иар буурч, нэг баррель нь 73.74 ам.доллар болжээ.
Нью-Йоркийн бирж дээр West Texas Intermediate (WTI) мөн 3.92%-иар буурч, нэг баррель нь 70.34 ам.доллар болжээ. Хоёр төрлийн газрын тос АНУ-Ираны дайн эхлэхээс өмнөх өдөр буюу 2-р сарын 27-ноос хойш хамгийн доод түвшиндээ хүрсэн байна.
Энэхүү бууралтыг АНУ, Ираны хоорондох хэлэлцээрийн ахиц дэвшлийн дараа Ормузын хоолойгоор дамжин өнгөрөх тээвэр сэргэж, өмнө нь хадгалагдаж байсан түүхий газрын тосны хэмжээг зах зээлд гаргах хүлээлт нэмэгдэж байгаатай холбон тайлбарлаж байна.
Тээврийн мэдээллээс харахад 5 сая баррель түүхий газрын тос тээвэрлэсэн гурван танкер Ормузын хоолойгоор өнгөрсөн байна.
АНУ-ын хориг арга хэмжээнээс чөлөөлөгдсөний улмаас Ираны түүхий газрын тосны борлуулалт нэмэгдэх төлөвтэй байгаа нь нийлүүлэлтийн талаарх санаа зовнилыг бууруулсан.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.