0

Монголын цахим спортын шилдэг тамирчдын нэг, "The MongolZ" багийн ахлагч Б.Гарьдмагнай буюу bLitz өнөөдөр 25 нас хүрч байна.
Тэрбээр 2001 оны зургаадугаар сарын 26-нд Улаанбаатар хотод төрсөн бөгөөд 12 настайгаасаа шатрын спортоор хичээллэж эхэлсэн. FIDE мастер цолтой бөгөөд шатрын түргэн тоглолтын төрөл болох Blitz-д дуртай байсан нь түүний тоглогчийн нэрийн эхлэл болсон гэдэг.
bLitz-ийн удирдсан "The MongolZ" баг сүүлийн жилүүдэд олон улсын тавцанд Монголын цахим спортын түүхэн амжилтуудыг тогтоож, 2024 онд Thunderpick World Championship тэмцээний аварга болсон юм. Мөн Perfect World Shanghai Major 2024 тэмцээний шөвгийн наймд шалгарсан нь Монголын Counter-Strike-ийн түүхэнд бичигдэх амжилтын нэг болсон.
Түүний ахлагчийн ур чадвар олон улсад өндрөөр үнэлэгдэж, HLTV Awards 2025-ын "IGL of the Year" буюу оны шилдэг ахлагчийн шагналын шилдэг гурван финалистын нэгээр шалгарсан нь Монголын цахим спортын бас нэгэн бахархалт амжилт болсон билээ.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.