dobu.mndobu

Туул голын усны түвшин нэмэгдэж, Биокомбинат орчмын авто замын зорчих хэсэг цөмөрчээ

Туул голын усны түвшин нэмэгдэж, Биокомбинат орчмын авто замын зорчих хэсэг цөмөрчээ

Хан-Уул дүүрэг-ийн 12 дугаар хороо, Биокомбинат орчмын Туул голын усны түвшин нэмэгдсэний улмаас авто замын зорчих хэсэг цөмөрч, ойр орчмын айл өрх, аж ахуйн нэгжүүд усанд автах эрсдэл үүсжээ. 

Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн газар болон хорооны ажилтан, албан хаагчид эрсдэлтэй бүсэд байрлах айл өрхүүдэд нүүлгэн шилжих мэдэгдэл хүргэж, амралтын газруудад амарч буй иргэд болон голын эрэг орчмоор аялж, зугаалж буй иргэдийг аюулгүй бүс рүү холдуулан шаардлагатай арга хэмжээг авч ажиллажээ. 

Мөн цаг уурын байгууллагаас ойрын өдрүүдэд дуу цахилгаантай аадар бороо үргэлжлэн орох төлөвтэй байгааг мэдээлсэн тул үер, усны ослын эрсдэл нэмэгдэхийг анхааруулжээ.

Иймд иргэдийг гол, мөрөн, сайр, жалга орчимд зорчихгүй байх, албан байгууллагын өгч буй заавар, зөвлөмжийг мөрдөн аюулгүй байдлаа хангахыг холбогдох байгууллагуудаас сэрэмжлүүллээ.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.