0

2026 оны Элсэлтийн ерөнхий шалгалт зургаадугаар сарын 25-28-ны өдрүүдэд улсын хэмжээнд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.
Боловсролын үнэлгээний төвөөс шалгалт эхлэхийн өмнө шалгалтын танхимд гар утас болон холбоо, мэдээллийн хэрэгсэл авч орохыг хатуу хориглож, журам зөрчсөн тохиолдолд тухайн шалгалтын дүн, оноог хүчингүй болгохыг анхааруулсан юм.
Гэсэн хэдий ч Биологи болон Математикийн шалгалтын үеэр шалгуулагчид гар утсаа нууцаар авч орж, ашиглахыг оролдсон нийт 22 зөрчил илэрчээ. Улмаар холбогдох журмын дагуу эдгээр шалгуулагчийн тухайн хичээлийн шалгалтын дүн, оноог хүчингүй болгосон байна.
Боловсролын үнэлгээний төвөөс шалгалтын шударга, ил тод байдлыг хангах үүднээс дүрэм, журмыг чанд мөрдөхийг нийт шалгуулагчдад дахин анхаарууллаа.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.