dobu.mndobu

“Эрдэнэс Тавантолгой” ХК биржийн экспортын хоногийн дээд амжилтаа шинэчлэн тогтоолоо

“Эрдэнэс Тавантолгой” ХК биржийн экспортын хоногийн дээд амжилтаа шинэчлэн тогтоолоо

“Эрдэнэс Тавантолгой” ХК нүүрсний борлуулалт, уурхайн ачилт, тээвэр, логистикийн зохион байгуулалтыг үе шаттайгаар сайжруулан хэрэгжүүлсний үр дүнд биржээр арилжаалсан нүүрсний экспортын бүх цаг үеийн хоногийн дээд үзүүлэлтийг шинэчлэн тогтоолоо.

Тодруулбал, 2026 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр тус компани нээлттэй цахим арилжаагаар нийт 745 тээврийн хэрэгслээр 101,429 тонн нүүрс экспортолж, өмнөх дээд амжилтаа ахиулсан байна.

Үүнээс:

  • Гашуунсухайт хилийн боомтоор 642 тээврийн хэрэгслээр 87,636.8 тонн,
  • Ханги хилийн боомтоор 103 тээврийн хэрэгслээр 13,792.2 тонн нүүрс экспортолжээ.

Экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжүүлсэн арга хэмжээ ийнхүү бодит үр дүнгээ өгч, компанийн экспортын хүчин чадал, тээвэр логистикийн уялдаа холбоо шинэ түвшинд хүрснийг энэхүү амжилт харуулж байна.

“Эрдэнэс Тавантолгой” ХК энэхүү амжилтыг бүтээлцэж, экспортын үйл ажиллагаанд үнэтэй хувь нэмэр оруулсан нийт жолооч, тээвэрчиддээ талархал илэрхийллээ.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.