dobu.mndobu

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн олон улсын ISO стандартын давтан баталгаажуулалтын хөндлөнгийн аудит эхэллээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн олон улсын ISO стандартын давтан баталгаажуулалтын хөндлөнгийн аудит эхэллээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-д нэвтрүүлэн хэрэгжүүлж буй ISO 37301:2021 Нийцлийн менежментийн тогтолцоо болон ISO 37001:2016 Авлигын эсрэг менежментийн тогтолцоо-ны нэгдсэн менежментийн тогтолцооны давтан баталгаажуулалтын хөндлөнгийн аудит эхэллээ.

Тус компани 2022 оноос эхлэн олон улсын дээрх стандартуудыг үйл ажиллагаандаа амжилттай нэвтрүүлэн хэрэгжүүлж, засаглал, ил тод байдал, хариуцлагын тогтолцоогоо олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлж байна.

Стандартуудын баталгаажуулалтын гэрчилгээг олон улсын баталгаажуулалтын байгууллагууд болох QFS Management System болон LMS Certification Limited-ээс олгосон бөгөөд энэ удаа давтан I баталгаажуулалтын аудит хийж байгаа юм.

Хэрэв давтан баталгаажуулалтын аудитыг амжилттай давбал ISO 37301:2021 болон ISO 37001:2016 стандартын гэрчилгээний хүчинтэй хугацаа 2029 он хүртэл гурван жилээр сунгагдах юм.

Эдгээр стандарт нь НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтуудын 8 (Зохистой хөдөлмөр ба эдийн засгийн өсөлт), 11 (Тогтвортой хот, суурин), 16 (Энх тайван, шударга ёс, хүчирхэг институц)-ын хэрэгжилтийг дэмждэг. Мөн төрийн, төрийн өмчит болон хувийн хэвшлийн байгууллагууд хэрэгжүүлснээр байгууллагын засаглал, ил тод байдлыг бэхжүүлж, авлигаас урьдчилан сэргийлэх тогтолцоог сайжруулах, улмаар Монгол Улсын авлигын индексийг бууруулахад бодит хувь нэмэр оруулах ач холбогдолтой юм.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.