0

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Монголын төмөр зам” ТӨХК-ийн хамт олон өнөөдөр /2026.10.17/ мод тарилаа.
Улаанбаатар хот дахь Олон улсын эко цэцэрлэгт хүрээлэнд компанийн ажилтнууд 260 ширхэг улиас модны суулгац тарьж, усалгаа арчилгааг хийв.
“Монголын төмөр зам” ТӨХК нь 2026 онд ШУА-ийн Биологийн хүрээлэнтэй хамтран “Тавантолгой-Зүүнбаян”, “Тавантолгой-Гашуунсухайт” чиглэлийн төмөр зам дагуу 18,000 мод тарьж, арчилж байна.
Байгаль орчныг хамгаалах, цөлжилтийг бууруулах, ногоон хөгжлийг дэмжих зорилгын хүрээнд “Монголын төмөр зам” ТӨХК цаашид мод тарьж, арчлан ургуулах ажлыг тогтмол хэрэгжүүлэн ажиллах болно.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.