0

“Эрдэнэс Тавантолгой” ХК хилийн боомт хүргэж өгөх нөхцөлтэй нүүрсний экспортын сарын хэмжээг анх удаа 2 сая тоннын босго давуулж, шинэ түүхэн амжилт тогтоолоо.
Монгол Улсын Засгийн газрын шийдвэрийн дагуу 2023 оны хоёрдугаар сараас нүүрсээ хөрш орны хилийн боомтод хүргэж өгөх нөхцөлөөр Монголын Хөрөнгийн Биржээр арилжаалж эхэлснээс хойших хамгийн өндөр үзүүлэлтийг 2026 оны нэгдүгээр сард бүртгэж, нийт 2.04 сая тонн нүүрсийг 137.8 сая ам.долларын үнийн дүнгээр экспортолсон байна. Энэ нь өмнөх дээд амжилтаас 58.76 мянган тонноор өссөн үзүүлэлт болжээ.
Ингэснээр хилийн боомт хүргэж өгөх нөхцөлтэй нүүрсний сарын экспортын хэмжээ анх удаа урт хугацааны гэрээгээр борлуулсан нүүрсний хэмжээг давж, компанийн нийт сарын экспортын 55 хувийг бүрдүүлсэн байна.
Энэхүү үзүүлэлт нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн экспортын бүтэц, борлуулалтын үр ашгийг нэмэгдүүлэх, нүүрсийг зах зээлийн зарчмаар ил тод арилжаалах бодлогын хэрэгжилт эрчимжиж байгааг харуулсан чухал амжилт болж байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.