0

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2026 оны хоёрдугаар сарын 4-ний өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан зохион байгуулсан хоёр удаагийн нээлттэй цахим арилжаагаар нийт 160.0 мянган тонн нүүрсийг 9.1 сая ам.долларын үнийн дүнгээр БНХАУ-ын хилийн боомтод хүргэж өгөх нөхцөлөөр амжилттай борлууллаа.
Арилжааны дүнг төрлөөр нь авч үзвэл:
Тус арилжаанд дөрвөн оролцогч оролцож, 1/3 коксжих нүүрсний үнэ анхны дуудсан үнээс 7.5 ам.доллар буюу 13.7 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
Ингэснээр “Эрдэнэс Тавантолгой” ХК 2026 он гарснаас хойш нийт 17 удаагийн нээлттэй цахим арилжаа зохион байгуулж, 1.3 сая тонн нүүрсийг 109.2 сая ам.долларын үнийн дүнгээр арилжаалаад байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.