dobu.mndobu

“Эрдэнэс Тавантолгой” ХК 128 мянган тонн нүүрсийг 12.2 сая ам.доллароор арилжааллаа

“Эрдэнэс Тавантолгой” ХК 128 мянган тонн нүүрсийг 12.2 сая ам.доллароор арилжааллаа

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2026 оны хоёрдугаар сарын 11-ний өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан зохион байгуулсан хоёр удаагийн нээлттэй цахим арилжаагаар нийт 128.0 мянган тонн нүүрсийг 12.2 сая ам.долларын үнийн дүнгээр БНХАУ-ын хилийн боомтод хүргэж өгөх нөхцөлөөр амжилттай арилжааллаа.

Арилжааны дүнг төрлөөр нь авч үзвэл:

  • Үнслэг багатай 1/3 коксжих нүүрс – 64.0 мянган тонныг нэг тонн тутмыг 95.1 ам.доллараар арилжаалж, нийт 6.1 сая ам.долларын үнийн дүнтэй хэлцэл байгууллаа. Тус арилжаанд дөрвөн оролцогч оролцож, нүүрсний үнэ анхны дуудсан үнээс 5.5 ам.доллар буюу 6.1 хувиар өссөн байна.
  • Үнслэг багатай 1/3 коксжих нүүрс – 64.0 мянган тонныг нэг тонн тутмыг 96.1 ам.доллараар арилжаалж, нийт 6.2 сая ам.долларын үнийн дүнтэй хэлцэл хийгдлээ. Энэхүү арилжаанд гурван оролцогч оролцож, үнэ анхны дуудсан үнээс 6.5 ам.доллар буюу 7.3 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Ингэснээр “Эрдэнэс Тавантолгой” ХК 2026 он гарснаас хойш нийт 21 удаагийн нээлттэй цахим арилжаа зохион байгуулж, 1.6 сая тонн нүүрсийг 133.7 сая ам.долларын үнийн дүнгээр арилжаалаад байна.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.