dobu.mndobu

“Эрдэнэс Тавантолгой” ХК 96 мянган тонн нүүрсийг 8.43 сая ам.доллароор арилжааллаа

“Эрдэнэс Тавантолгой” ХК 96 мянган тонн нүүрсийг 8.43 сая ам.доллароор арилжааллаа

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2026 оны хоёрдугаар сарын 16-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан зохион байгуулсан хоёр удаагийн нээлттэй цахим арилжаагаар нийт 96.0 мянган тонн нүүрсийг 8.43 сая ам.долларын үнийн дүнгээр БНХАУ-ын хилийн боомтод хүргэж өгөх нөхцөлөөр амжилттай арилжааллаа.

Арилжааны дүнг төрлөөр нь авч үзвэл:

  • Үнслэг багатай 1/3 коксжих нүүрс – 32.0 мянган тонныг нэг тонн тутмыг 98.7 ам.доллараар арилжаалж, нийт 3.16 сая ам.долларын үнийн дүнтэй хэлцэл байгууллаа. Тус арилжаанд дөрвөн оролцогч оролцож, нүүрсний үнэ анхны дуудсан үнээс 5.0 ам.доллар буюу 5.3 хувиар өссөн байна.
  • 1/3 коксжих нүүрс – 64.0 мянган тонныг нэг тонн тутмыг 82.4 ам.доллараар арилжаалж, нийт 5.27 сая ам.долларын үнийн дүнтэй хэлцэл хийгдлээ. Энэхүү арилжаанд долоон оролцогч өрсөлдөж, үнэ анхны дуудсан үнээс 12.0 ам.доллар буюу 17.0 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Ингэснээр “Эрдэнэс Тавантолгой” ХК 2026 он гарснаас хойш нийт 25 удаагийн нээлттэй цахим арилжаа зохион байгуулж, 1.76 сая тонн нүүрсийг 150.9 сая ам.долларын үнийн дүнгээр арилжаалаад байна.

Нүүрсний арилжааг зах зээлийн зарчмаар ил тод зохион байгуулж буй нь бүтээгдэхүүний бодит үнийг бүрдүүлэх, экспортын орлогыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.