0

XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх гал морь жилийн сар шинийн баярыг угтан “Эрдэнэс Тавантолгой” ХК болон хамтран ажиллагч байгууллагууд Цогтцэций сумын Сийрст багийн ахмад настнуудад хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг зохион байгууллаа.
Тус арга хэмжээг “Эрдэнэс Тавантолгой” ХК нь Ти Эн Түншлэл, Үндэсний Оператор Түншлэл, Үндэсний Уурхайчид Түншлэл, Үндэсний Манлайлал Түншлэл, Кэй Эй Майнинг ХХК, Овоот толгой ресурс ХХК, Спэйшл Майнинг Сервис ХХК-тай хамтран зохион байгуулж, ахмад буурлууддаа сар шинийн баярын мэндчилгээ дэвшүүлэн хүндэтгэл үзүүллээ.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн зүгээс орон нутгийн иргэд, ахмад настнуудаа хүндэтгэх энэхүү арга хэмжээг жил бүр уламжлал болгон зохион байгуулж, сар шинийн баярыг хамт олноороо угтаж ирсэн байна.
Ахмад үеийнхний хөдөлмөр, туршлага, үнэтэй хувь нэмрийг хүндэтгэн, тэдэнд баярлаж талархах нь компанийн нийгмийн хариуцлагын бодлогын нэг хэсэг юм.
Ахмад буурлууддаа сар шинэдээ сайхан шинэлж, эрүүл энх, аз жаргалтай байхыг хүсэн ерөөе.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.