0

Билгийн тооллын XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх гал морин жилийн босгон дээр салбартаа олон жил үр бүтээлтэй ажилласан “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ажилтнуудад Монгол Улсын төрийн дээд одон медаль, Засгийн газрын болон салбарын шагнал гардууллаа.
Шагнал хүртсэн ажилтнуудын хөдөлмөр, хичээл зүтгэл, компанийн хөгжилд оруулсан хувь нэмрийг үнэлж, дараах шагналуудыг олгосон байна.
Монгол Улсын төрийн дээд шагнал “Алтан гадас одон”-гоор:
ХАББОГ-ын ХАБ-ын сургалтын албаны дарга С.Ганбат
НБҮГ-ын баяжуулалтын инженер Д.Цэнгэлжаргал
БДБГ-ын цахилгаанчин Х.Бэлэгсайхан
“Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар:
Уулын хэлтсийн экскаваторын операторч Ц.Цэрэнхүү
Засвар механикийн хэлтсийн засварын механикч С.Сэргэлэнбаатар
Барилга, байгууламжийн ашиглалтын хэлтсийн дулаан хангамжийн инженер Б.Төгөлдөр
ЗТХГ-ын сургалт, хөгжлийн ахлах мэргэжилтэн Г.Сүх-Очир
2025 оны Гүйцэтгэх захирлын нэрэмжит шагналаар:
Засвар механикийн хэлтсийн засварын механикч Б.Баттулга
“Үйлдвэрийн тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр:
Засвар механикийн хэлтсийн засварын механикч С.Нямаа
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны “Жуух бичиг”-ээр:
Нүүрс ачилт, логистикийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Батмөнх
БДБГ-ын ус хангамжийн ахлах инженер Э.Ганзам
ЗТХГ-ын хүний нөөцийн мэргэжилтэн Д.Нямбаяр
Дотоод хяналтын хэлтсийн мэргэжилтэн П.Мөнх-Оргил нар тус тус шагнагдлаа.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.