dobu.mndobu

Экспорт 8.5 сая тоннд хүрлээ

Экспорт 8.5 сая тоннд хүрлээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2026 оны гуравдугаар сарын 23-ны өдрийн байдлаар нийт 8.5 сая тонн нүүрс экспортолж, оны эхний улирлын экспортын гүйцэтгэлээ тогтвортой өсгөж байна.

Нийт экспортын хэмжээнээс:

  • Гашуунсухайт боомтоор 7.07 сая тонн буюу 83 хувь,
  • Ханги боомтоор 1.46 сая тонн буюу 17 хувь-ийг тус тус экспортоллоо.

Экспортыг нэмэгдүүлэх, тээвэр логистикийн зохион байгуулалтыг сайжруулах чиглэлээр хэрэгжүүлсэн үе шаттай арга хэмжээний үр дүнд экспортын хэмжээ өмнөх оны мөн үеэс 3.0 сая тонн буюу 55 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Экспортын өсөлт нь Монгол Улсад орж ирэх гадаад валютын орлогыг нэмэгдүүлж, улсын эдийн засгийн өсөлтөд бодит хувь нэмэр оруулж байна.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.