dobu.mndobu

“Эрдэнэс Тавантолгой” ХК 160 мянган тонн нүүрсийг 11.6 сая ам.доллароор арилжааллаа

“Эрдэнэс Тавантолгой” ХК 160 мянган тонн нүүрсийг 11.6 сая ам.доллароор арилжааллаа

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2026 оны гуравдугаар сарын 23-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан зохион байгуулсан гурван удаагийн нээлттэй цахим арилжаагаар нийт 160.0 мянган тонн нүүрсийг 11.6 сая ам.долларын үнийн дүнгээр БНХАУ-ын боомт хүргэж өгөх нөхцөлөөр амжилттай арилжааллаа.

Арилжааны үр дүн:

Үнслэг багатай 1/3 коксжих нүүрс – 32.0 мянган тонныг нэг тонн тутмыг 107.3 ам.доллараар арилжаалж, нийт 3.43 сая ам.долларын үнийн дүнтэй хэлцэл байгууллаа. Арилжаанд 6 оролцогч оролцож, үнэ анхны дуудсан үнээс 11.5 ам.доллар буюу 12.0 хувиар өссөн байна.

Эрчим хүчний нүүрс – 64.0 мянган тонныг нэг тонн тутмыг 56.9 ам.доллараар арилжаалж, нийт 3.64 сая ам.долларын үнийн дүнтэй хэлцэл хийгдлээ. Арилжаанд 5 оролцогч оролцож, үнэ 8.7 ам.доллар буюу 18.0 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

1/3 коксжих нүүрс – 64.0 мянган тонныг нэг тонн тутмыг 70.2 ам.доллараар арилжаалж, нийт 4.5 сая ам.долларын үнийн дүнтэй хэлцэл байгууллаа. Арилжаанд 3 оролцогч оролцож, үнэ 10.5 ам.доллар буюу 17.6 хувиар өссөн байна.

Ингэснээр “Эрдэнэс Тавантолгой” ХК 2026 он гарснаас хойш нийт 69 удаагийн нээлттэй цахим арилжаа зохион байгуулж, 3.9 сая тонн нүүрсийг 316.1 сая ам.долларын үнийн дүнгээр арилжаалаад байна.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.