0

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2026 оны гуравдугаар сарын 24-ний өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан зохион байгуулсан гурван удаагийн нээлттэй цахим арилжаагаар нийт 160.0 мянган тонн нүүрсийг 11.8 сая ам.долларын үнийн дүнгээр БНХАУ-ын боомт хүргэж өгөх нөхцөлөөр амжилттай арилжааллаа.
Арилжааны үр дүн:
1/3 коксжих нүүрс – 32.0 мянган тонныг нэг тонн тутмыг 85.4 ам.доллараар арилжаалж, нийт 2.7 сая ам.долларын үнийн дүнтэй хэлцэл байгууллаа. Арилжаанд 5 оролцогч оролцож, үнэ анхны дуудсан үнээс 9.5 ам.доллар буюу 12.5 хувиар өссөн байна.
1/3 коксжих нүүрс – 64.0 мянган тонныг нэг тонн тутмыг 76.6 ам.доллараар арилжаалж, нийт 4.9 сая ам.долларын үнийн дүнтэй хэлцэл хийгдлээ. Арилжаанд 4 оролцогч оролцож, үнэ 7.0 ам.доллар буюу 10.1 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
Баяжуулсан коксжих чанаргүй нүүрс – 64.0 мянган тонныг нэг тонн тутмыг 65.7 ам.доллараар арилжаалж, нийт 4.2 сая ам.долларын үнийн дүнтэй хэлцэл байгууллаа. Тус арилжаанд 9 оролцогч оролцож, үнэ анхны дуудсан үнээс 20.4 ам.доллар буюу 45.0 хувиар өссөн байна.
Ингэснээр “Эрдэнэс Тавантолгой” ХК 2026 он гарснаас хойш нийт 72 удаагийн нээлттэй цахим арилжаа зохион байгуулж, 4.1 сая тонн нүүрсийг 327.9 сая ам.долларын үнийн дүнгээр арилжаалаад байна.
2026 оны борлуулалтын гүйцэтгэл:
1 дүгээр сар: 928 мянган тонн нүүрсийг 89.9 сая ам.долларын үнийн дүнгээр,
2 дугаар сар: 1.16 сая тонн нүүрсийг 83.8 сая ам.долларын үнийн дүнгээр,
3 дугаар сар: 1.98 сая тонн нүүрсийг 154.1 сая ам.долларын үнийн дүнгээр тус тус борлуулжээ.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.