dobu.mndobu

Өнөөдрийн арилжаанд 6 оролцогч оролцож үнэ 15.5% өслөө

Өнөөдрийн арилжаанд 6 оролцогч оролцож үнэ 15.5% өслөө

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2026 оны гуравдугаар сарын 27-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан зохион байгуулсан нэг удаагийн нээлттэй цахим арилжаагаар 12.8 мянган тонн нүүрсийг 1.86 сая ам.долларын үнийн дүнгээр БНХАУ-ын боомт хүргэж өгөх нөхцөлөөр амжилттай арилжааллаа.

Арилжааны үр дүн:

Дэгдэмхий бодис дунд, коксжих нүүрс – 12.8 мянган тонныг нэг тонн тутмыг 145.5 ам.доллараар арилжаалж, нийт 1.86 сая ам.долларын үнийн дүнтэй хэлцэл байгууллаа.
Арилжаанд 6 оролцогч оролцож, үнэ анхны дуудсан үнээс 19.5 ам.доллар буюу 15.5 хувиар өссөн байна.

Ингэснээр “Эрдэнэс Тавантолгой” ХК 2026 он гарснаас хойш нийт 74 удаагийн нээлттэй цахим арилжаа зохион байгуулж, 4.1 сая тонн нүүрсийг 331.8 сая ам.долларын үнийн дүнгээр БНХАУ-ын боомт хүргэж өгөх нөхцөлөөр арилжаалаад байна.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.