0

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2026 оны гуравдугаар сарын 31-ний өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан зохион байгуулсан нэг удаагийн нээлттэй цахим арилжаагаар 32.0 мянган тонн нүүрсийг 2.2 сая ам.долларын үнийн дүнгээр БНХАУ-ын боомт хүргэж өгөх нөхцөлөөр амжилттай арилжааллаа.
Арилжааны үр дүн:
1/3 коксжих нүүрс – 32.0 мянган тонныг нэг тонн тутмыг 68.5 ам.доллараар арилжаалж, нийт 2.2 сая ам.долларын үнийн дүнтэй хэлцэл байгууллаа.
Арилжаанд 3 оролцогч оролцож, үнэ анхны дуудсан үнээс 8.5 ам.доллар буюу 14.2 хувиар өссөн байна.
Ингэснээр “Эрдэнэс Тавантолгой” ХК 2026 он гарснаас хойш нийт 76 удаагийн нээлттэй цахим арилжаа зохион байгуулж, 4.18 сая тонн нүүрсийг 337.6 сая ам.долларын үнийн дүнгээр БНХАУ-ын боомт хүргэж өгөх нөхцөлөөр арилжаалаад байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.