0

“Кибер аюулгүй байдлын тухай” хуулийн 19.2.3 дахь заалт болон “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2026–2029 оны дунд хугацааны стратеги төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу компанид ISO/IEC 27001:2022 Мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцооны стандарт-ыг нэвтрүүлэх ажлыг хэрэгжүүлж байна.
Энэхүү ажлыг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчийн 2026 оны 03 дугаар сарын 20-ны өдөр баталсан Компанийн үйл ажиллагаанд ISO/IEC 27001:2022 Мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцооны стандартын дотоод аудит хийх удирдамж-ийн дагуу гүйцэтгэж байна.
Тус ажлын хүрээнд “Эрдэнэс Тавантолгой” ХК “Ворлд стандарт консалтинг” ХХК-тай 2025 оны 08 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан ISO/IEC 27001:2022 Мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцоо, шаардлага стандарт нэвтрүүлэх зөвлөх үйлчилгээний гэрээ-ний дагуу ажиллаж байгаа бөгөөд тус компани нь энэ удаагийн стандартын дотоод аудитад зөвлөн туслах, арга зүйгээр хангах чиг үүрэгтэйгээр оролцож байна.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйлдвэрлэл, үйл ажиллагаа нь Нэгдсэн менежментийн тогтолцооны ISO/IEC 27001:2022 стандартын шаардлагын шалгуурт нийцэж байгаа эсэх, байгууллагаас тогтоосон баримт бичиг, журам, хэрэгжилт нь үр нөлөөтэй эсэхэд үнэлгээ өгч, мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцоог тасралтгүй сайжруулах зорилгоор энэхүү стандартыг нэвтрүүлж байгаа юм.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.