0

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, байгаль орчны газар, Тээвэр авто зам хариуцсан алба, Дотоодын цэргийн 810 дугаар анги хамтран нүүрс тээврийн аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлд зориулсан хөдөлмөрийн аюулгүй байдлын сургалтыг 2026 оны гуравдугаар сарын 31-ний өдөр “Грийн Центр”-т зохион байгууллаа.
Сургалтаар нүүрс тээврийн замд гарч буй осол, зөрчлийн мэдээ судалгаа, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль, амилуулах суурь тусламж, галын аюулгүй ажиллагаа, мөн нүүрс тээврийн хэрэгслийн жолооч гаалийн хяналтын бүсэд ачилтад орох үеийн аюулгүй ажиллагааны зааварчилгаа зэрэг сэдвээр мэдээлэл өгч, мэдлэг олголоо.
Монгол Улсын Засгийн газрын 362 дугаар тогтоол, Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн хэрэгжилтийн хүрээнд нүүрсний борлуулалтыг 2023 оноос Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан хил нөхцөлтэйгөөр арилжаалж эхэлсэн.
Үүний хүрээнд уурхайн бүсээс БНХАУ-ын Ганцмод боомт хүртэлх нүүрс тээврийн зохион байгуулалтыг “Эрдэнэс Тавантолгой” ХК хариуцан ажиллаж байгаа бөгөөд нүүрс тээврийн компаниудын төлөөлөлд зориулсан хөдөлмөрийн аюулгүй байдлын сургалтыг дөрөв дэх жилдээ тогтмол зохион байгуулж байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.