dobu.mndobu

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2026 оны нэгдүгээр улиралд 9.5 сая тонн нүүрс борлуулж, 9.5 сая тонн нүүрс экспортоллоо

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2026 оны нэгдүгээр улиралд 9.5 сая тонн нүүрс борлуулж, 9.5 сая тонн нүүрс экспортоллоо

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2026 оны нэгдүгээр улиралд үйл ажиллагааны үндсэн үзүүлэлтүүдээ нэмэгдүүлж, 8.7 сая тонн нүүрс олборлон, 9.5 сая тонн нүүрс борлуулж, нийт 641.6 сая ам.долларын борлуулалтын орлого оллоо.

Нийт борлуулсан нүүрсийг төрлөөр нь авч үзвэл:

  • 3.9 сая тонн – коксжих нүүрс,
  • 3.6 сая тонн – сул коксжих нүүрс,
  • 1.5 сая тонн – эрчим хүчний нүүрс,
  • 0.6 сая тонн – угааж баяжуулсан бүтээгдэхүүн байна.

2026 оны эхний улирлын экспорт 9.5 сая тоннд хүрч, өмнөх оны мөн үеийн үзүүлэлтээс 56 хувиар өссөн байна. Үүний:

  • 4.9 сая тонн буюу 51 хувь нь БНХАУ-ын боомт хүргэж өгөх нөхцөлтэй биржийн экспорт,
  • 4.6 сая тонн буюу 49 хувь нь урт хугацаат гэрээний нүүрс эзэлж байна.

Өнгөрсөн оны нэгдүгээр улиралд 4.8 сая тонн нүүрс борлуулж байсан бол энэ оны эхний улиралд 9.5 сая тоннд хүрч, борлуулалтын хэмжээ 101 хувиар нэмэгдлээ. Мөн экспортын хэмжээ 6.1 сая тонноос 9.5 сая тонн болж 56 хувийн өсөлттэй гарлаа.

Борлуулалт, экспортын өсөлтөд тээвэр зохион байгуулалтыг сайжруулсан, борлуулалтын оновчтой бодлого хэрэгжүүлсэн, хил боомтын нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлсэн зэрэг хүчин зүйлс голлон нөлөөлөв.

Борлуулалтын орлого өнгөрсөн оны мөн үеэс 72 хувиар өсөж, 641.6 сая ам.долларт хүрсэн бөгөөд компанийн зүгээс улсын төсөвт 350.4 тэрбум төгрөгийн татвар, хураамж төвлөрүүллээ. Энэ нь улсын төсвийн орлого, гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэхэд чухал хувь нэмэр болж байна.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.