0

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчийн 2026 оны А/34 дүгээр тушаалаар “Жендерийн орон тооны бус салбар зөвлөл”-ийн бүрэлдэхүүнийг шинэчлэн баталлаа.
Монгол Улсын Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хүрээнд төрийн байгууллагуудын түвшинд жендерийн эрх тэгш байдлыг хангах бодлогыг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий орон тооны бус салбар зөвлөлүүд ажилладаг.
Энэ хүрээнд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Жендерийн орон тооны бус салбар зөвлөлийн бүрэлдэхүүн Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны холбогдох албан тушаалтнуудтай уулзалт хийж, салбарын хэмжээнд жендерийн эрх тэгш байдлыг хангах бодлого, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
Уулзалтад Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга М.Алтансүх, Уул уурхайн бодлогын газрын Уул уурхайн бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн дарга Б.Хулан, Төрийн захиргааны удирдлагын газрын Ахлах шинжээч Г.Мөнгөнзул, Аж үйлдвэр, эрдэс баялгийн салбарын Жендерийн салбар зөвлөлийн гишүүн, Эрдэс баялаг, эмэгтэйчүүдийн холбооны гүйцэтгэх нарийн бичгийн дарга О.Туяа болон “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Жендерийн орон тооны бус салбар зөвлөлийн төлөөллүүд оролцлоо.
Уулзалтын үеэр О.Туяа уул уурхайн салбарт хүний эрхийг хүндэтгэх, жендерийн эрх тэгш байдлыг хангах, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхэд салбар зөвлөлийн үүрэг оролцоо, хэрэгжүүлэх арга хэмжээ, хүрэх үр дүнгийн талаар танилцуулга хийлээ.
Талууд жендерийн тэгш оролцоог дэмжих, байгууллагын соёлыг сайжруулах, уул уурхайн салбар дахь хүний нөөцийн бодлогыг боловсронгуй болгох чиглэлээр хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.