dobu.mndobu

“Эрдэнэс Тавантолгой” ХК 128 мянган тонн нүүрсийг 12.8 сая ам.доллароор арилжааллаа

“Эрдэнэс Тавантолгой” ХК 128 мянган тонн нүүрсийг 12.8 сая ам.доллароор арилжааллаа

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2026 оны дөрөвдүгээр сарын 7-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан хоёр удаагийн амжилттай арилжаагаар нийт 128.0 мянган тонн нүүрсийг 12.8 сая ам.долларын үнийн дүнтэйгээр БНХАУ-ын боомт хүргэж өгөх нөхцөлөөр арилжааллаа.

Тодруулбал, 1/3 коксжих нүүрс 64.0 мянган тонн хэмжээгээр тонн тутмыг 88.3 ам.доллараар арилжаалж, нийт 5.65 сая ам.долларын үнийн дүнтэй хэлцэл хийв. Арилжаанд 6 оролцогч оролцож, үнэ 5.0 ам.доллар буюу 6.0 хувиар өссөн байна.

Мөн баяжуулсан сул коксжих нүүрс 64.0 мянган тонныг тонн тутмыг 111.7 ам.доллараар арилжаалж, нийт 7.15 сая ам.долларын үнийн дүнтэй хэлцэл байгууллаа. Тус арилжаанд 7 оролцогч оролцож, үнэ 12.5 ам.доллар буюу 12.6 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Ингэснээр “Эрдэнэс Тавантолгой” ХК 2026 он гарснаас хойш нийт 89 удаагийн биржийн арилжаагаар 4.77 сая тонн нүүрсийг 390.6 сая ам.долларын үнийн дүнгээр арилжаалаад байна.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.