dobu.mndobu

256 мянган тонн нүүрс арилжлаа

256 мянган тонн нүүрс арилжлаа

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2026 оны дөрөвдүгээр сарын 21-ний өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан гурван удаагийн амжилттай арилжаагаар нийт 256.0 мянган тонн нүүрсийг 20.75 сая ам.долларын үнийн дүнтэйгээр БНХАУ-ын боомтод хүргэж өгөх нөхцөлөөр арилжааллаа.

Эхний хэлцлээр 64.0 мянган тонн 1/3 коксжих нүүрсийг нэг тонн тутмыг 81.8 ам.доллараар арилжиж, нийт 5.2 сая ам.долларын борлуулалт хийлээ. Арилжаанд таван оролцогч өрсөлдөж, үнэ 5.5 ам.доллар буюу 7.2 хувиар өссөн байна.

Хоёр дахь хэлцлээр 128.0 мянган тонн эрчим хүчний нүүрсийг нэг тонн тутмыг 64.2 ам.доллараар арилжиж, нийт 8.2 сая ам.долларын үнийн дүнтэй хэлцэл байгууллаа. Арилжаанд таван оролцогч оролцож, үнэ 5.7 ам.доллар буюу 9.7 хувиар өсөв.

Мөн 64.0 мянган тонн баяжуулсан сул коксжих нүүрсийг нэг тонн тутмыг 114.1 ам.доллараар арилжиж, нийт 7.3 сая ам.долларын борлуулалт хийлээ. Энэхүү арилжаанд таван оролцогч өрсөлдөж, үнэ 2.5 ам.доллар буюу 2.2 хувиар өссөн байна.

2026 он гарснаас хойш “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 115 удаагийн биржийн арилжаагаар 6.2 сая тонн нүүрсийг 514.1 сая ам.долларын үнийн дүнтэйгээр амжилттай арилжаалаад байна.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.