0

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2026 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 2 удаагийн амжилттай арилжаагаар 128.0 мянган тонн нүүрсийг нийт 8.8 сая ам.долларын үнийн дүнтэйгээр БНХАУ-ын Мандал боомтод хүргэх нөхцөлөөр арилжааллаа.
Компани зах зээлийн эрэлт, нийлүүлэлтэд тулгуурласан борлуулалтын уян хатан бодлого хэрэгжүүлж, тээвэр логистикийн зохион байгуулалтыг сайжруулснаар 2026 онд нүүрсний экспорт, борлуулалтын үзүүлэлт тогтвортой өсөлттэй байна.
2026 он гарснаас хойш нийт 132 удаагийн арилжаагаар 610.3 сая ам.доллар буюу 2.1 их наяд төгрөгийн борлуулалт хийлээ.
Олборлолт, борлуулалтын оновчтой бодлогын үр дүнд Монгол Улсын гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх, төсвийн орлогыг тогтвортой бүрдүүлэх, эдийн засгийн өсөлтөд бодит хувь нэмэр оруулж байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.