dobu.mndobu

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ БНСУ-д визний хугацаа хэтрүүлэн оршин сууж байгаа иргэдийг түр хугацааны визтэй болгох асуудлаар уулзалт зохион байгуулжээ

0

НийтлэлчAdmin

Огноо2026-07-31

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ БНСУ-д визний хугацаа хэтрүүлэн оршин сууж байгаа иргэдийг түр хугацааны визтэй болгох асуудлаар уулзалт зохион байгуулжээ

БНСУ-д визний хугацаа хэтрүүлэн оршин сууж байгаа иргэдийг түр хугацааны визтэй болгох асуудлаар Солонгос - Монгол парламентын найрамдлын бүлгийн дарга, Үндэсний ассемблей (Парламент)-ын гишүүн, Батлан хамгаалахын байнгын хороон дарга Жин Сон Жүнтэй УИХ-ын гишүүн, Монгол - Солонгосын парламентын найрамдлын бүлгийн дарга Б.Бат-Эрдэнэ уулзжээ. 

БНСУ-ын Ерөнхийлөгчийн Монгол Улс дах албан айлчлалын хүрээнд Солонгос - Монгол Парламентын найрамдлын бүлгийн албан ёсны хурлыг Монгол Улсад зохион байгуулж хамтын ажиллагааны “Санамж бичиг”-ийг байгуулсан байна. 

Тус хурлын үеэр хөндсөн “БНСУ-д визний хугацааг хэтрүүлэн оршин сууж байгаа Монгол иргэд болон тэдний хүүхэд, эцэг эхчүүдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн аливаа үйлчилгээг авахад учирч буй хүндрэл”-ийг шийдвэрлэх талаар хэлэлцсэн байна. 

БНСУ-ын Үндэсний ассемблей (Парламент)-ын Солонгос - Монгол Парламентын найрамдлын бүлгээс тус асуудлыг чухалчилж үзэхээ илэрхийлж байсан бол энэ удаагийн уулзалтаар тус асуудлыг хөөцөлдөн холбогдох сайд нартай уулзаж эхэлсэн явцтай байгааг Монголын талд илэрхийлсэн байна. 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.