0

Тайландын Паттая хотод энэ сарын 26-нд сураггүй болсон ОХУ-ын иргэн, 22 настай Диана болон түүний 17 настай дүү Роман нарын цогцсыг долоодугаар сарын 31-нд олжээ.
Хэргийг шалгаж буй Тайландын цагдаагийн байгууллага 43 настай Понг, 39 настай Тонг нарыг баривчилсан бөгөөд тэд ах, дүү хоёрыг мотоциклийг нь дээрэмдэх зорилгоор халдаж, амийг нь хөнөөсөн гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна.
Цагдаагийн байгууллагын мэдээлснээр, уг хэрэгтэй холбоотой байж болзошгүй бусад сэжигтнүүдийг эрэн сурвалжлах ажиллагаа үргэлжилж байгаа аж. Мөн шарилыг гаргах ажиллагааны үеэр өөр таван хүний цогцос олдсон талаар мэдээлжээ.
Хэргийг улам бүр анхаарал татахуйц болгож буй нэг нөхцөл нь Диана хэрэг гарахаас хэд хоногийн өмнө ээждээ утсанд нь үл таних төхөөрөмж Bluetooth-ээр холбогдож, хэн нэгэн байршлыг нь хянаж байгаа мэт санагдаж буйгаа хэлсэн явдал юм.
Энэхүү аймшигт хэрэг олон улсын анхаарлыг татаж, гадаад улсад аялж, оршин суугаа иргэд хувийн аюулгүй байдалдаа онцгой анхаарах шаардлагатайг дахин сануулсан харамсалтай үйл явдал боллоо.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.